Спорт

Жүдогийн чансаа олгох тэмцээн өнөөдөр болно

“Миний Дуртай Жүдо” Төсөл болон “Монголын Жүдо Бөхийн Холбоо”-оос хамтран зохион байгуулдаг “Жүдо Топ 6” дотоодын чансаа олгох тэмцээний хоёрдугаар цуврал өнөөдөр болно. 

Энэхүү цуврал тэмцээнд“Улсын аварга шалгаруулах тэмцээн” болон “Топ-6” тэмцээний хамгийн өндөр оноо цуглуулсан зургаан тамирчин оролцож байна. Зургаан тамирчин тойргоор барилдаж хамгийн олон ялалт авсан тамирчин шилдэг болох зарчмаар шилдгээ тодруулна. 

Өмнөх удаагийн “Топ-6” тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан. Тухайн тэмцээнд нийт 14 жинд 19 байгууллагын 83 тамирчин өрсөлдсөж аваргуудаа тодруулж, чансаа олгосон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button