Life
12 сарын 15-аас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Өвлийн улиралд хостойгоо, найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хийж болох хамгийн гоё нэг зүйл бол мөсөн гулгуурын талбайд очиж гулгах юм. Тэгвэл хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд 12-р сарын 15-31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.
Мөсөн гулгуурын талбайгаар өглөө 07:00 цагаас орой 22:00 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой юм байна шүү.