Life

Хар шоколад сэтгэл гутралыг даван туулахад тусалдаг 

Эрдэмтэд хар шоколадыг хүний биед эерэг нөлөө үзүүлдэг эсэхийг баталгаажуулахын тулд хэдэн жилийн турш хүмүүсийн эрүүл мэндийн мэдээллийг цуглуулсан байна. Мөн АНУ-ын 20-оос дээш насны 13,626 оршин суугчийн судалгааны асуулгыг мэргэжилтнүүд шинжилжээ.

Yp дүнд нь хар шоколад тогтмол хэрэглэдэг хүмүүсийн 70% нь сэтгэл гутралын шинж тэмдгүүдэд өртөх магадлал бага байгааг тогтоожээ. Түүнчлэн шоколадны зүсэм харах, үнэрлэх төдийд л сэтгэл санааг дээшлүүлэхэд  хангалттай байв. Харин сүүн болон цагаан шоколад ийм үр дүн үзүүлээгүй байна.

Эрдэмтэд яагаад гэдгийг нь судалсаар байгаа бөгөөд шоколад эхлээд хүний мэдрэхүйн харах, амтлах, үнэрлэх зэрэг мэдрэхүйд эергээр нөлөөлдөг байна. 

Түүнчлэн хар шоколад нь арьсыг толийлгодог байна. Шоколад нь үл исэлдүүлэгч (антиоксидант) их хэмжээгээр агуулсан байдаг тул хүний арьсыг толийлгож бохирдлыг арилгахад хүчтэй нөлөөлдөг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button