Технологи
Япон улс дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютер бүтээнэ
2025 онд Япон улс дэлхийн хамгийн анхны “зета” гэх супер компьютерыг бүтээж эхлэх бөгөөд өнөөгийн хамгийн хурдан суперкомпьютерээс 1000 дахин илүү хүчтэй гэж мэдэгдэв.
Ингэснээр Япон улс технологийн шаардлагыг давсан гэж хэлж болохуйц бүтээгдэхүүнийг ирэх онд үйлдвэрлэнэ гэдгээ зарлаад байна.
Хэрэв “зета” гэх тус комьютер амжилттай бүтээгдсэн тохиолдолд технелогийн өрсөлдөөнийг дараагийн түвшинд авчрах юм. Ирэх онд Япон улсын зорилтот эдийн засгийн бодлогоос харж үзэхэд хүний нөөц болон технологийн салбарт илүү төвлөрч байна. Хиймэл оюун ухаанд суурилсан өндөр хүчин чадалтай компьютер бүтээж байгаа нь цахилгаан бараа үйлдвэрлэлтээр тус улс тэргүүлэх байр сууринд хүрэхийг эрмэлзэж байна.