Бизнес

Дональд Трампын ялалтын дараа “Bitcoin”-ийн ханш огцом өсөж, анх удаа $81,000 давлаа

“Bitcoin”-ийн ханш 6.1 хувиар өсөөд байна

Дональд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор “Bitcoin”-ийн ханш анх удаа 81 мянган ам.доллар давж өслөө. Крипто зах зээлийг дэмждэг хууль тогтоогчид АНУ-ын Конгресст нэгдэх хүлээлт нэмэгдсэн нь ийнхүү үнийн өсөлтөд эергээр нөлөөлж байна.

Крипто захад ээлтэй нэр дэвшигчдэд крипто зах зээлийн тоглогчид 100 гаруй сая ам.доллар хандивласан аж.

Ням гарагт “Bitcoin”-ийн ханш 6.1 хувиар өсөж, 81,497 ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн бусад жижиг токенуудын ханш мөн адил өндөр дүнгээр өсжээ.

Эх сурвалж : Bloombergtv.mn

Холбоотой мэдээнүүд

Back to top button