Урлаг

Монголын анхны дуурь “Учиртай Гурван толгой” дахин тайзнаа

Монголын анхны дуурь болох Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” дуурийн хувцас, тайзны хэрэгсэл бүрэн шинэчлэгдэн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдох гэж байна.

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа анх амилаад 87 жил болжээ. Тус дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан, манай алтан үеийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан түүхтэй.

Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөх ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван толгодын дунд эргэлдүүлэн тольдох болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button