Авто
Land Cruiser EV хөдөлгүүртэй болоход бэлэн үү?
Өнгөрсөн наймдугаар сард Toyota компани Land Cruiser-ийн шинэ загвараа танилцуулж, 2024 оны хавар Хойд Америкт худалдаанд гаргахаа мэдэгдсэн.
2024 Land Cruiser-ийн бартаат зам туулах чадварыг илүү нэмж, 326 морины хүч, i-FORCE MAX Hybrid хөдөлгүүртэйгээр загварчилжээ. АНУ-д эхний үйлдвэрлэлээр 5000 ширхэг борлуулагдах бөгөөд харьцангуй дундаж үнээр буюу 50.000 доллароор худалдаалах аж.
2024 Land Cruiser загвараа танилцуулах үедээ Land Cruiser Se концепцыг толилуулсан. Энэхүү загвараараа:
- Бүрэн цахилгаан хөдөлгүүр (BEV)
- Өндөр эргэлтийн хүч
- Гоёмсог загвар
- Бага дуу чимээ
- Бартаат зам туулах өндөр чадварыг санал болгожээ.
Энэхүү загвар хэзээ бэлэн болохыг тодорхой зарлаагүй байгаа. Харин хэрэглэгчдийн зүгээс Toyota компани машиныхаа загварыг боловсруулах шинэ платформ шаардлагатай учир 2028-2030 оны хооронд бүтээгдэнэ гэсэн таамаг дэвшүүлээд байна.