АвтоБизнесТехнологи

“Busworld Europe 2023” Дэлхийн шилдэг автобуснуудыг танилцуулж байна

Олон улсын нийтийн тээврийн хамгийн том үзэсгэлэн “Busworld Europe 2023” Бельги улсын нийслэл Брюссель хотод үргэлжилж байна.

Үйлдвэрлэгч, худалдан авагчдыг холбодог тус арга хэмжээ хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байна. Өмнөх онуудад цар дахалтай холбоотой хойшлогдсоор 4дахь жилдээ энэ сарын 7-ноос 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Sustainable bus awards 2024” наадмын шилдэг үйлдвэрлэгчээр Турк улс 96 компанитай оролцож тэргүүлсэн бол, Герман улс 79 компани, Хятад улс 61 компанитай оролцож удаалжээ.

Түүнчлэн автобусны төрөлд “Man Lion’s City 10E” автобус технологийн өндөр дэвшил болон хорт хийн ялгаралгүй үзүүлэлттэйгээр шалгарч, “Inveco bus crossway LE Elec” автобус шинэдэг дизайн, технологийн өндөр дэвшил болон хорт хийн ялгаралгүй байдлаараа хоёр бичигдсэн бол “Setra TopClass S515 HDH” загварын автобус тансаг зэрэглэл, тав тух, аюулгүй тээвэрлэх чанараараа удаах байрыг эзэлж 2024 оны шилдэг автобусаар тус тус тодорсон байна.

“Man Lion’s City 10E”

“Inveco bus crossway LE Elec”

“Setra TopClass S515 HDH”

Брюсселийн үзэсгэлэнд оролцож буй хамгийн орчин үеийн загварын автобуснуудын фото мэдээг хүргэж байна.

BUSWORLDEURO.ORG

Холбоотой мэдээнүүд

Back to top button