LifeБизнес

Инфляци бидний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байна

Санхүүдээ санаа зовох нь цоо шинэ зүйл биш хэдий ч олон улсад “санхүүгийн сэтгэл түгшилт” гэх ойлголт дэлгэрчээ. Дэлхий нийтээр эдийн засаг тогтворгүй, амьдрах зардал улам нэмэгдэж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүйд дарамт болж байгаа аж.

Ихэнх улсад ажилгүйдлийн түвшин цар тахлын үетэй харьцуулахад мэдэгдэхүйц багассан. Гэхдээ инфляцийн өсөлтөд цалин хүрэлцэхгүй  байгаа нь сэтгэлийн түгшүүрт ихээхэн нөлөөлж байна. 

Британийн “Creditspring” санхүүгийн байгууллага энэ оны зургаадугаар сард 2000 зээлдэгчийг хамруулсан судалгаагааг танилцуулсан. Судалгаанд оролцогчдын 30% нь эдийн засгийн хямрал эхэлснээс хойш сэтгэцийн эрүүл мэнд муудсан гэж мэдэгджээ. Санхүүгийн дарамтыг 25-34 насныхан илүү мэдэрч, энэ бүлгийн хүмүүсийн 48% нь сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр мэдрэх болсон байна.

АНУ-д 2023 оны 4-р сарын Банкны ханшийн судалгаагаар 2300 гаруй насанд хүрэгчдийн 52% нь мөнгө тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн бөгөөд хамгийн гол асуудал нь эрсдлийн хадгаламж хангалтгүй байгаа явдал юм. Мөнгө нь стресс үүсгэгч гэж хариулсан хүмүүсийн 29% нь өдөр бүр үүнд санаа зовдог гэжээ.

Кове сэтгэцийн эрүүл мэндийн клиникийн мэргэжилтэн Женна Вяс-Ли: Санхүүгийн сэтгэл түгшилт нь өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг буруулах, уур уцаартай болгох, ажил болон сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөх, хувийн харилцаанд хурцадмал байдал үүсгэх цаашлаад салалтад ч хүргэх магадлалтай гэж тайлбарлажээ.

Мөн тэрбээр хэрэв энэ төрлийн сэтгэл зүйн өөрчлөлтөд өртсөн бол мэргэжлийн хүнд хандахыг зөвлөсөн байна.

BBC

Холбоотой мэдээнүүд

Back to top button